Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-30
Дугаар 73
Хэргийн индекс 148/2015/0076/Э
Шүүх Сум дундын 20 дугаар шүүх
Шүүгч Баасанжавын Эрдэнэхишиг
Шүүгдэгч Отгонбатын Төгсбаяр
Зүйл хэсэг
Улсын яллагч Х.Ундрах-Оргил
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар Боржигон овгийн Отгонбатын Төгсбаярыг мөн хуулийн ерөнхий ангийн 126-р зүйлийн 126.1-д заасан "Хүчиндэх" гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126-р зүйлийн 126.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Отгонбатын Төгсбаярт 01/нэг/ жилийн хорих ял оногдуулж  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 д зааснаар Боржигон овгийн  Отгонбатын Төгсбаярын эдлэх 01 /нэг/ жилийн хорих  ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

4.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Шүүгдэгч О.Төгсбаяр энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч О.Төгсбаярт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар О.Төгсбаярын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндсэлэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

8.Шүүгдэгч О.Төгсбаярт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг нарийн бичгийн даргад даалгасугай. 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.