Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-07-06
Дугаар 51
Хэргийн индекс 133/2015/0036/Э/
Шүүх Сум дундын 5 дугаар шүүх
Шүүгч Данзангийн Сарантуяа
Шүүгдэгч И.Үнэнбилэг Ж.Арсланбаатар Ц.Лхагвацэрэн
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Г.Энхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Баасан овогт Ичинхорлоогийн Үнэнбилэгийг бусдын бие махбодид  хүндэвтэр гэмтэл  санаатай учруулэх, бусдын бусад зорилгоор  итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших, бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Урианхай овогт Жаргалын Арсланбаатарыг бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
        2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заагдсан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ц.Лхагвацэрэндд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг  цагаатгасугай.
         3.  Шүүгдэгч И.Үнэнбилэгийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 35, 36 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар  2 сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Ж.Арсланбаатарыг Эрүүгийн хуулийн 35, 36 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.         
         4.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан И.Үнэнбилэгт Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял 1 жилийн хорих ялд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хөнгөн ял 4 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар оногдуулсан хөнгөн ял 2 сарын хугацаагаар баривчлах ялуудыг багтааж жинхэнэ эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
         5.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан И.Үнэнбилэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
         6.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ж.Арсланбаатарын цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
         7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан И.Үнэнбилэгээс эм тарианы үнэ 63.700 төгрөг, махны үнэ 250.000 төгрөг нийт 313.700 төгрөгийг гаргуулж хохирогч А.Туяад, ялтан Ж.Арсланбаатараас махны үнэ 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Туяад тус тус олгосугай.
         8.Шйитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн ялтан Ж.Арсланбаатарын 4 ханатай гэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Ц.Лхагвацэрэнгийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, гэрийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
         9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,шүүгдэгч И.Үнэнбилэгийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, Ж.Арсланбаатар, Ц.Лхагвацэрэн нарын иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй, Ц.Лхагвацэрэн, И.Үнэнбилэг нар нь цагдан хоригдоогүй, хохирогч А.Туяа нь хойшид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй   зэргийг дурьдсугай.
       
         10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц И.Үнэнбилэгийн цахим үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
11.Шүүгдэгч Ц.Лхагвацэрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, ялтан И.Үнэнбилэг, Ж.Арсланбаатар нарыг цагдан хорьж, тус тус ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
        12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
         13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
         14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

   

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.