Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүхийн тогтоол
Огноо 2015-06-25
Дугаар 90
Хэргийн индекс 156/2015/0100/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Уянга
Шүүгдэгч С.Амартүвшин
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Цагаан овогт Сосорын Амартүвшинг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Амартүвшинд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д  зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-т зааснаар ялтан С.Амартүвшинд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар ялтан С.Амартүвшингийн цагдан хоригдсон 191 /зуун ерин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цахим иргэний үнэмлэх нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч С.Бат-Өлзий нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжилж болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл ялтан С.Амартүвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 

 

 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                Л.УЯНГА
                                                  

    ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР

      
                   Л.ЦЭРЭНДУЛАМ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.