Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-25
Дугаар 24
Хэргийн индекс 157/2015/00016/э
Шүүх Сум дундын 29 дүгээр шүүх
Шүүгч Мягмарын Энхмандах
Шүүгдэгч Ц.Туяа
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч А.Мөнхзул
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Т О Г Т О О Х нь:


            1. Шүүгдэгч Хар дэл овогт Цоожбанзрагчийн Туяаг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Туяад Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Ц.Туяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Шүүгдэгч Ц.Туяа нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Туяагийн эзэмшлийн Хэнтий аймгийн Галшар сумын 6-р багт байх 4*7 хэмжээтэй 10.000.000 төгрөгний үнэлгээ бүхий орон сууц, 500000 төгрөгний үнэлгээ бүхий 24 инчийн телевиз битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 02 сарын 28-ны өдрийн тогтоолыг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Туяад өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.