Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-07
Дугаар 15
Хэргийн индекс 157/2015/00015/э
Шүүх Сум дундын 29 дүгээр шүүх
Шүүгч Мягмарын Энхмандах
Шүүгдэгч Б.Батбаяр, Б.Баярцогт
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч А.Мөнхзул
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Их Монгол овогт Баярминжийн Батбаярыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулах гэмт хэргийг, шүүгдэгч Их Монгол овогт Баярминжийн Батбаяр, Боржигон овогт Баярзаяагийн Баярцогт нарыг бүлэглэж, давтан үйдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Их Монгол овогт Баярминжийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн  хуулийн 21  дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т тус тус зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баярзаяагийн Баярцогтод  6 /зургаан/ сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, эх Ч.Баярзаяагийн хяналтад  өгсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаярт Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын баривчлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын баривчлах ялд багтааж биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын баривчлах ялаар тогтоосугай.

5.Шүүгдэгч Б.Батбаярт оногдуулсан баривчлах ялыг биелүүлэхийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаярын цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Б.Батбаяр, Б.Баярцогт нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Баярцогт нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Батбаяр, Б.Баярцогт нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2015 оны 02 сарын 05-ны өдрийн “5-н ханатай гэр 1 ширхэг, 4 ханатай гэр 1 ширхэг” эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаярт урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 11. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Баярцогтод урьд авсаны батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр авсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.