Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-03-31
Дугаар 56
Хэргийн индекс 138/2015/0056/Э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч А.Батзориг
Зүйл хэсэг
Улсын яллагч С.Ариунаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

               1.Шүүгдэгч Хардал бэйс овогт Амарсайханы Батзоригийг бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                 

                  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Амарсайханы Батзоригийг 350 /гурван зуун тавин/ цагийн албадан ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар ялтан  А.Батзориг нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солих учрыг мэдэгдсүгэй.

 

  4. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Парис баарны СД бичлэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  5.  Энэ хэрэгт ялтан А.Батзориг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн түүний ЖЯ 87092719 тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг  буцаан олгосугай.

 

  6. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар  ялтан А.Батзоригийн эзэмшлийн 7000000 төгрөгний үнэлгээтэй, 6х6 хэмжээтэй угсармал модон байшинг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

   7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан А.Батзоригт  урьд нь авсан бусдын батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан А.Батзоригт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.