Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-15
Дугаар 79
Хэргийн индекс 138/2015/00066/Э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Ж.Цогтхүү
Зүйл хэсэг
Улсын яллагч Б.Ичинхорол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Цэнуж овогт Жамсранжавын Цогтхүүг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэлийг хэрэглэн, бага бус хэмжээтэйгээр  хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Жамсранжавын Цогтхүүг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ сар, 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар  ялтан   Ж.Цогтхүүгийн эдлэх 3 /гурав/ сар, 5 /тав/ хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

  4. Ялтан Ж.Цогтхүү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, түүний бичиг баримтаар хураагдаж ирсэн  ЖЯ 89120390 тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг  Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд  хүргүүлсүгэй.

 

 5. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар ялтан Ж.Цогтхүүгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улбар шар өнгийн бариултай отверкыг устгасугай.

 

 6. Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-т зааснаар ялтан Ж.Цогтхүүгийн  өмчлөлийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 27 дугаар байрны  94 тоот, 12 м2 талбайтай, 22000000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг битүүмжилсэн 2015 оны 03 сарын 10-ны өдрийн, 250000 төгрөгний үнэ бүхий, хар өнгийн богино савхин куртикийг битүүмжилсэн 2015 оны 03 сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай  мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

 7. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан   Ж.Цогтхүүд  авсан  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн түүний баривчлах ялыг 2015 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан  Ж.Цогтхүүд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

                                      

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.