Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-19
Дугаар 19
Хэргийн индекс 157/2015/00020/э
Шүүх Сум дундын 29 дүгээр шүүх
Шүүгч Рэнцэнноровын Батбаяр
Шүүгдэгч С.Ууганбаяр
Зүйл хэсэг 126.1. - Хүчиндэх
161.1. - Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Т О Г Т О О Х нь:

  1. Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Зүүн богдынхон овогт Сэргэлэнбаатарын Ууганбаярыг хохирогчид хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ууганбаярыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан С.Ууганбаярт энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Хэнтий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Ууганбаярт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Ууганбаярын цагдан хоригдсон 85 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугарсан үсний хавчаар, ногоон өнгийн товч, ариун цэврийн цаасны тасархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  8. Ялтан С.Ууганбаяр нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Хохирогч А.Сарантуяа нь эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Ууганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан С.Ууганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.