Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-07
Дугаар 028
Хэргийн индекс 130/2015/0023/Э
Шүүх Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Акраны Дауренбек
Шүүгдэгч А.Турдыбек
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч М.Отгонжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

     1. Шүүгдэгч Ители овогт Асалтайн Турдыбек нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
     2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ители овогт Асалтайн Турдыбекийг 1 /нэг/ сар, 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 
     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Турдыбект оногдуулсан 1 сар 5 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.     
     4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар  А.Турдыбекийн эзэмшилийн “HYUNDAI” маркын 8-10 сая төгрөгийн үнэ бүхий суудлын автомашиныг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч А.Турдыбек нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.   
     5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Тудыбект оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.  
     6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1-д заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.