Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-09
Дугаар 030
Хэргийн индекс 130/2015/0026/Э
Шүүх Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Акраны Дауренбек
Шүүгдэгч Х.Науырызбек
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Х.Өрен
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   1. Шүүгдэгч Ботахара сарик овогт Хайсагийн Науырызбекийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ботахара сарик овогт Хайсагийн Науырызбекийг 1 /нэг/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 
   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Науырызбект оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.Науырызбекийн ар гэрийн эд хөрөнгийн өөрт оногдох хэсгээс 340000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.Наурызгүлд олгосугай.
 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн тогоог өмчлөгч нь Хайса, Х.Науырызбек нарт буцааж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болгохыг тус тус дурьдсугай. 
6. Х.Науырызбек нь урьдчилан цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Науырызбект оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорьсугай.  
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1-д заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.