Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-21
Дугаар 035
Хэргийн индекс 130/2015/0029/Э
Шүүх Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Акраны Дауренбек
Шүүгдэгч З.Бердимура
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Б.Ботакөз
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   1. Шыбарайгыр овогт Зейнелийн Бердимуратыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Шыбарайгыр овогт Зейнелийн Бердимуратыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээр буюу 960000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.  
4. Шүүгдэгч З.Бердимурат нь тогтоол гарахын өмнө урьдчилан цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шүүгдэгч .Бердимурат нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар З.Бердимуратын эд хөрөнгө болох 300000 төгрөгийн үнэтэй хөргөгчийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн тогтоолыг хэвээр байлгасугай.      
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.05.21 035 Сум дундын 2 дугаар шүүх Акраны Дауренбек З.Бердимура 099.1.
2015.05.21 036 Сум дундын 2 дугаар шүүх Хабыкейн Жардемхан А.Заманбек 099.1.