Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-12
Дугаар 00089
Хэргийн индекс 155/2015/0078/Э
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч У.Буяннэмэх, Л.Энхбаяр
Зүйл хэсэг 099.2. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Г.Даваахүү
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Уламбаярын Буяннэмэх, Боржигон овогт Лхагва-Эрдэнийн Энхбаяр нарт холбогдуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч У.Буяннэмэх, Л.Энхбаяр нарыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч У.Буяннэмэхийг 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Л.Энхбаярыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар шүүгдэгч У.Буяннэмэхэд Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялын заримыг буюу 2 сарын хугацаагаар баривчлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ сарын  хугацаагаар баривчлах ялд нь  багтааж, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1,59.2-д зааснаар шүүгдэгч У.Буяннэмэхийн цагдан хоригдсон 14 /арван дөрвөн/хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Л.Энхбаяр нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн 201422000749 дүгээртэй хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, бичиг баримтгүй, хохирогч нь гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.   Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Энхбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  шүүгдэгч У.Буяннэмэхэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.НЯМСҮРЭН

 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.