Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-25
Дугаар 00107
Хэргийн индекс 155/2015/0028/Э
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч Б.Дашпүрэв, Т.Болормаа
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

1.         Шүүгдэгч Тогоруутан овогт Баасанжавын Дашпүрэв, Харъяат овогт Түмэнбаярын Болормаа нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсанд гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Б.Дашпүрэвийг 3/гурав/ сар 10/хоног/-ийн хугацаагаар баривчлах ялаар, Т.Болормааг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус, тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Болормаад оногдуулсан  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч Т.Болормаад оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялын шийтгэх тогтоолын биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

     5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч Т.Болормаагийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.  Эрүүгийн 201422000700 дугаартай хэрэгт хохирогч нь гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

7.    Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д   зааснаар шүүгдэгч Б.Дашпүрэвийн эзэмшлийн Мустанг 5  маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож  хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Б.Дашпүрэвт буцаан олгосугай.

8.   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн бариул хэсэг нь хөх өнгийн хамеран бүрхүүлтэй, бариул хэсэг дээрээ цагаан өнгийн гадны бичигтэй, нийт урт нь 25 см-ийн урттай, ажлын хэсэг нь 13 см-ийн урттай, ажлын хэсэг дээр гадны бичигтэй 1 ширхэг хайчыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Болормаад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Дашпүрэвт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.НЯМСҮРЭН

 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.