Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-28
Дугаар 00112
Хэргийн индекс 155/2015/0094/Э
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч Шарнууд овогт Хүрэлчулууны Баттөмөр
Зүйл хэсэг 181.1. - Танхайрах
261.1. - Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

            1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Шарнууд овогт Хүрэлчулууны Баттөмөрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус, тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч Х.Баттөмөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрсан, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэнд тус, тус гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Баттөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2/хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Х.Баттөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/  жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 2/хоёр/  жилийн хорих ялд багтааж, нийт 2/хоёр/  жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Баттөмөрт оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Х.Баттөмөрийн цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Х.Баттөмөрт оногдуулсан 2/хоёр/  жилийн хорих ялыг тэнсэж 2/хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Х.Баттөмөрийн ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.

6.   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хураагдсан бичиг баримт байхгүй, хохирол төлбөргүй болохыг тус, тус дурьдсугай.

7.   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.   Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Баттөмөрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.НЯМСҮРЭН

 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.