Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-07
Дугаар 73
Хэргийн индекс 138/2014/0150/Э/
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Б.Амарсайхан, Ц.Ганбаатар
Зүйл хэсэг
Улсын яллагч С.Ариунаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299  дүгээр  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Шүүгдэгч Дэлдгэр Галзууд овогт Батаагийн  Амарсайханыг давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн, олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол  учруулсан, шүүгдэгч Шарайд овогт Цэвээнравдангийн Ганбаатарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн, олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Батаагийн Амарсайханыг  хувьд оногдох эд хөрөнгөнөөс  100000  төгрөгний үнэ бүхий, 80х120 хэмжээтэй арслантай эрээн модон авдрыг хураах  нэмэгдэл ял хэрэглэн 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Цэвээнравдангийн Ганбаатарыг  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  ялтан Б.Амарсайханы эдлэх 4  жилийн хорих ялыг, ялтан Ц.Ганбаатарын эдлэх 2 жилийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид   эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар  ялтан Б.Амарсайханы цагдан хоигдсон 295 хоногийг, ялтан Ц.Ганбаатарын цагдан хоригдсон 196 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

 5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Амарсайханаас 31 тооны адууны хохирлын үлдэгдэл 6160000 төгрөг, адуу эрж хайхад гарсан зардалд 461770 төгрөгийг тус тус  гаргуулж, хохирогч Б.Батбаярт олгож, адуу эрж, хайхад гарсан зардлаас 1149952 төгрөг, 13 адууны үнийн зөрүү 1960000 төгрөг зэргийг хасч хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Басарт  9 тооны үхрийн хохирлын үлдэгдэл 1340000 төгрөг олгож, үхрээ эрж хайхад гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.1-д зааснаар  ялтан Б.Амарсайханы эзэмшлийн 100000 төгрөгний үнэ бүхий  80х120 хэмжээтэй, арслантай эрээн модон авдрыг битүүмжилсэн 2014 оны 05 сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Ганбаатарын  эзэмшлийн  800000 төгрөгний үнэ бүхий, 4 ханатай эсгий гэрийг  битүүмжилсэн 2014 оны 02 сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, ялтан Ц.Ганбаатар нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, ялтан Б.Амарсайханы /ЖЛ 67111416/ тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, ялтан Ц.Ганбаатарын /ЖЛ 80011410/ тоот регистрийн дугаартай  иргэний цахим үнэмлэхний хуулбарыг  Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан   Б.Амарсайхан, Ц.Ганбаатар нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэрэглэн ял эдлэх хугацааг 2015 оны 04  сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Амарсайхан, Ц.Ганбаатар  нарт авсан  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.