Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-20
Дугаар 82
Хэргийн индекс 138/2015/0073/Э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Ж.Энхмөнх
Зүйл хэсэг
Улсын яллагч Б.Ичинхорол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 248 дугаар зүйлийн 248.1.1-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Халх  овогт Жаргалсайханы Энхмөнхөд  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг,  мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

     2. Шүүгдэгч Жаргалсайханы Энхмөнхийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн  25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хохирогч С.Даваадорж нь  шүүгдэгч Ж.Энхмөнхтэй сайн дураараа эвлэрсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Ж.Энхмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, түүний ЖЗ 89090573 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг буцаан олгож, шүүгдэгчийн өмчлөлийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Силикатын 3-18 тоотод байрлах 3250000 төгрөгний үнэ бүхий 500 м2 талбайтай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 02 сарын 09-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй  болгосугай.

 

5. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутгыг устгаж, хохирогчийн өмсөж явсан хар өнгийн куртик, юүдэнтэй хар цамц зэргийг буцаан олгосугай.

 

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Энхмөнхөд урьд нь авсан батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Энхмөнхөд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          

                             ДАРГАЛАГЧ                                      Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.