Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-23
Дугаар 87
Хэргийн индекс 138/2015/0076/Э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Э.Мөнхзориг
Зүйл хэсэг
Улсын яллагч Д.Ширэндэв
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Улаанууд овогт Энхжаргалын Мөнхзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Энхжаргалын Мөнхзоригийг 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар  ялтан Э.Мөнхзоригт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын баривчлах ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан  3 жилийн хорих ялаас  эдлээгүй үлдсэн  ялын заримыг буюу 9 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, баривчлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож, эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Э.Мөнхзоригийн эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Ялтан Э.Мөнхзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж болон битүүмжлэгдэж ирсэн эд зүйлгүйг дурдаж, түүний ЖЗ 86090931 тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг  Дорнод аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд  хүргүүлсүгэй.

 

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Э.Мөнхзоригт урьд нь авсан бусдын батлан даалтанд өгөх  тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн,  эдлэх ялыг 2015 оны 04 сарын  23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Э.Мөнхзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.