Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-08
Дугаар 96
Хэргийн индекс 138/2015/0083/Э/
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Г.Батзориг
Зүйл хэсэг
Улсын яллагч С.Ариунаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

                  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Халх овогт Ганхуягийн Батзоригийг машин механизм хэрэглэн   бусдын эд хөрөнгийг  хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч  Халх овогт  Ганхуягийн Батзоригийг   эд хөрөнгө хураах  нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ялтан Г.Батзоригийн эдлэх 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар ялтан Батзоригийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэргэсэл болох 85-81 ДОА дугаартай Ниссан маркийн авто машиныг түүний эзэмшигч Э.Гэрэлчулуунд буцаан олгосугай.

 

 5. Ялтан Г.Батзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд  мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, ялтаны   ЖЯ95011511 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг  буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-т зааснаар ялтан Батзоригийн  эзэмшлийн Хэрлэн сумын 5 дугаар Цэгцэрийн 18 дугаар гудамж 21 тоотын 700м2 талбай бүхий газрыг битүүмжилсэн 2014 оны 03 сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Ц.Нэргүйгийн  Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д зааснаар ялтан Г.Батзоригт оногдуулсан 2 жилийн хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Батзоригт урьд нь авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, хохирогч түүний өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.Батзоригт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.