Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-14
Дугаар 99
Хэргийн индекс 138/2015/0085/Э/
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Д.Монхор
Зүйл хэсэг
Улсын яллагч С.Алтай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Сөнөд овогт Дамдинрагчаагийн Монхор нь  согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан,   осол гарсан талаар зохих байгууллга, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Сөнөд овогт Дамдинрагчаагийн Монхорыг тээврийн хэрэгсэл жолооодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагар хасах нэмэгдэл ял хэрэглэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 2 /хоёр/  сарын баривчлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  ялтан Д.Монхорт оногдуулсан ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж тээврийн хэрэгсэл жолооодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагар хасах нэмэгдэл ял хэрэглэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  ялтан    Д.Монхорын эдлэх 1 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

 5. Ялтан Д.Монхор нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, ялтаны ЖМ 84012871 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-т зааснаар ялтан Д.Монхорын эзэмшлийн 25000000 төгрөгний үнэ бүхий 000056262 тоот гэрчилгээтэй, Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байрны 47 тоот  29 м2 талбайтай орон сууцыг битүүмжилсэн 2015 оны 04 сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  хүчингүй болгосугай.

 

 7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д зааснаар ялтан Д.Монхорт оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

 

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан   Д.Монхорт авсан  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан  Д.Монхорт авсан  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.