Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-21
Дугаар 106
Хэргийн индекс 138/2015/0092/Э/
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Э.Мөнхбаяр
Зүйл хэсэг
Улсын яллагч С.Ариунаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Халх  овогт Эрдэнэмандалын Мөнхбаярыг  зам, тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар шүүгдэгч Халх  овогт Эрдэнэмандалын Мөнхбаярыг  3 /гурав/ сар, 5 /тав/  хоногийн  баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар  ялтан  Э.Мөнхбаярын  эдлэх  3 сар, 5 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан  тодорхой  дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

 4. Ялтан Э.Мөнхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн ялтны иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-т зааснаар ялтан Э.Мөнхбаярын  эзэмшлийн эд хөрөнгөнөөс  ТСL  маркийн 32  инчийн LCD зурагтыг битүүмжилсэн 2015 оны 04-р сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,  мөн түүний эзэмшлийн Улсын бүртгэлийн Г-0614002269 дугаартай, Хэрлэн сумын 4-р баг, 10-27 тоотын 40 м2 талбай бүхий хувийн сууц, 858 м2 талбай бүхий газрыг  битүүмжилсэн 2015 оны 03-р сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  Э.Мөнхбаярт авсан  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Э.Мөнхбаярт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

                                      

 

 

                                                                   

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.