Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-16
Дугаар 120
Хэргийн индекс 138/2015/0108/Э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч С.Батхүү
Зүйл хэсэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

                  1.Шүүгдэгч  Баягид овогт Сүрэнгийн Батхүүг бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                 

               2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч  Баягид овогт Сүрэнгийн Батхүүг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-т зааснаар ялтан    Сүрэнгийн Батхүүгийн эдлэх  1 /нэг/ жилийн  хорих  ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

              4. Энэ хэрэгт ялтан С.Батхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн түүний ЖЛ 98062812 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг буцаан олгосугай.

 

             5. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  хохирогч М.Бямбадоржийн гарын хурууны рентгэн  зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

 6. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар  насанд хүрээгүй ялтаны хууль ёсны төлөөлөгч Ц.Чимгээгийн  эзэмшлийн 3500000 төгрөгний үнэлгээтэй, серене маркийн хоёр хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 05  сарын 20-ны  өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар насанд хүрээгүй ялтан  С.Батхүүд 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд нь дөхөм үзүүлэх үүргийг  Дорнод аймгийн Цагдаагийн газрын Хүүхдийн алба, Аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, насанд хүрээгүй ялтаны эх, асран хамгаалагч нарт хариуцуулсугай.

 

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан С.Батхүүд  урьд нь авсан бусдын батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан С.Батхүүд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                  

                         ДАРГАЛАГЧ                                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

 

 

                                      

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.