Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-09-14
Дугаар 1094
Хэргийн индекс 105/2015/1134/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Сүхээгийн Оюунчимэг
Шүүгдэгч Б.Балжинням
Зүйл хэсэг 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Э.Оюунтунгалаг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1. Батбаярын Балжиннямыг давтан бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Б.Балжиннямын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Балжиннямын цагдан хоригдсон 126 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяагийн нэхэмжилсэн 50 сая төгрөгний нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ш.Саранзул нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, Б.Балжинням нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Ялтан Б.Балжиннямд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ОЮУНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                         Ш.ТӨГСГЭРЭЛ

                                                                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.