Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-09-17
Дугаар 107
Хэргийн индекс 152/2014/0102/э
Шүүх Сум дундын 24 дүгээр шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Д.Батсүх
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч П.Удвал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  1. Шүүгдэгч Цорс овгийн Дэмбээгийн Батсүхийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Д.Батсүхэд холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг баримтлан  Д.Батсүхийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Д.Батсүхэд өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Батсүхээс  гаргуулах хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                       ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН
             

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.11.28 108 Сум дундын 24 дүгээр шүүх Тогтоолын Байгонак Р.Батмөнх 153.1.
2015.09.17 107 Сум дундын 24 дүгээр шүүх Лхамсүрэнгийн Алтан Д.Батсүх 099.1.