Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-10-12
Дугаар 115
Хэргийн индекс 152/2014/0118/э
Шүүх Сум дундын 24 дүгээр шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Б.Оюунцэцэг
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Н.Анхбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  

  1. Шүүгдэгч Арьхад овгийн Баатарын Оюунцэцэгийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Оюунцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг баримтлан  Б.Оюунцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Оюунцэцэгээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                       ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.