Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-15
Дугаар 119
Хэргийн индекс 138/2015/0107/э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Үржинбадамын Одгэрэл
Шүүгдэгч Д.Гансүх
Зүйл хэсэг 147.1. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Мөнгөн овогт Дамдинсүрэнгийн Гансүхийг бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар шүүгдэгч Дамдинсүрэнгийн Гансүхийг 3 /гурав/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан  Д.Гансүхэд оногдуулсан 3 жил 01 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Д.Гансүх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, түүний эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар ялтан Д.Гансүхэд оногдуулсан 3 жил 01 хоногийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Баримт бичгээр хурааж ирсэн ялтан Д.Гансүхийн ЖЯ74022512 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Гансүхэд авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнийг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах хугацааг 2015 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.Гансүхэд авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                      Ү.ОДГЭРЭЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.