Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-09-29
Дугаар 112
Хэргийн индекс 152/2015/0104/э
Шүүх Сум дундын 24 дүгээр шүүх
Шүүгч Тогтохын Алтанчимэг
Шүүгдэгч Б.Нямбаяр
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч П.Удвал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284.1, 294.2, 295, 296, 297.1-5, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Лхамаахан овгийн Буяндэлгэрийн Нямбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

           2Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч Б.Нямбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурав / жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жил хорих ялаар шийтгэсүгэй.  

           3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Нямбаярт оногдуулсан 4 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

           4. Шүүгдэгч Б.Нямбаяр энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

           5. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар шүүгдэгч Б.Нямбаярын   тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар Б.Нямбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ¹258709 дугаартай В ангилалын жолооны түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хуулбарыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Ж.Отгоннямд даалгасугай.

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Нямбаярын эзэмшлийн Хьюндай Маяти маркийн 1263 УВА улсын дугаартай авто машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

          8. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Нямбаярт  оногдуулсан  4 / дөрөв / жил  хорих ялыг тэнсэж,  4 / дөрөв / жилийн хугацаагаар  хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтан Б.Нямбаярт хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.    

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  65 дугаар зүйлийн  65.1-д зааснаар шүүгдэгч Б.Нямбаярт шүүхийн шатанд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

       

           Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 303,304 дүгээр зүйлийн 303.1, 304.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй.   

 

         

                           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Т.АЛТАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.09.14 104 Сум дундын 24 дүгээр шүүх Тогтоолын Байгонак Д.Ганболд 211.1.
2015.09.29 112 Сум дундын 24 дүгээр шүүх Тогтохын Алтанчимэг Б.Нямбаяр 215.3.