Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-09-25
Дугаар 110
Хэргийн индекс 152/2015/0112/э
Шүүх Сум дундын 24 дүгээр шүүх
Шүүгч Тогтохын Алтанчимэг
Шүүгдэгч Х.Тэгшжаргал
Зүйл хэсэг 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч П.Удвал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол  улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284.1,  294.2, 295, 296, 297.1-5, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

            1. Шүүгдэгч Онгойхон овгийн Хадаагийн Тэгшжаргалыг бусдын бие махбодид  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Х.Тэгшжаргалд 1 / нэг / жил хорих ял шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч  Х.Тэгшжаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

           

           4. Шүүгдэгч Х.Тэгшжаргал энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдсугай.      

           

           5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг бариултай аварга хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.      

   

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч  Х.Тэгшжаргалд оногдуулсан 1 / нэг / жилийн хорих ялыг тэнсэж, 1 / нэг / жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, ялтны засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.

           

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Х.Тэгшжаргалд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                         

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АЛТАНЧИМЭГ   

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.