Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-08
Дугаар 57
Хэргийн индекс 107/2014/0083/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх
Шүүгч Алтангэрэлийн Бямбажав
Шүүгдэгч Ж.Мөнхдэлгэр
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Жамъянсүрэнгийн Мөнхдэлгэрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн Жамъянсүрэнгийн Мөнхдэлгэрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолоор баталж, ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Жамъянсүрэнгийн Мөнхдэлгэрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Ж.Мөнхдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  5. Ж.Мөнхдэлгэрт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Ж.Мөнхдэлгэрт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гэм буруутай этгээд, хохирогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           А.БЯМБАЖАВ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.