Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-08
Дугаар 58
Хэргийн индекс 107/2014/0080/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх
Шүүгч Алтангэрэлийн Бямбажав
Шүүгдэгч Д.Дэмбэрмэд
Зүйл хэсэг 211.1. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хүүхээ лам овгийн Давагийн Дэмбэрмэдийг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, экологи эдийн засагт бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Хүүхээ лам овгийн Давагийн Дэмбэрмэдийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэмбэрмэдэд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Д.Дэмбэрмэд нь ойн санд учруулсан хохирол 632.700 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Дэмбэрмэдэд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  6. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт битүүмжлэгдэн, хадгалагдаж байгаа 7.4 куб метр 632.700 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй мод болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тус бүр нь 1.000.000 сая төгрөгийн үнэлгээтэй баруун талын гуян дээрээ 3Б гэсэн тамгатай, хээр зүсмийн 6 настай морь, баруун гуян дээрээ 3Б гэсэн тамгатай 7 настай хээр зүсмийн морь, Хятад улсад үйлдвэрлэгдсэн Nlider гэсэн бичигтэй цэнхэр өнгийн 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг Багануур дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шилжүүлж, улсын орлого болгосугай.
  7. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дэмбэрмэдэд урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10.  Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Дэмбэрмэдэд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                             ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.