Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-11
Дугаар 59
Хэргийн индекс 107/2014/0084/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Оюунбат
Шүүгдэгч Цэрэнжавын Эрдэнэбат
Зүйл хэсэг 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 ТОГТООХ нь:

  1. Батын овгийн Цэрэнжавын Эрдэнэбатыг бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Батын овгийн Цэрэнжавын Эрдэнэбатыг гурван зуун /300/ цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбатад оногдуулсан ялыг ШШГЕГ-ын харъяа Багануур дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн мэдэлд нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбат хохирогч С.Дуламрагчаад эмчилгээний зардал 4.226.414 төгрөг төлснийг  дурдсугай
  6. Хохирогч  С.Дуламрагчаа гэмтэлтэй холбогдон гарсан асарч сувилах зайлшгүй зардлыг жич нэхэмжлэх эрхтэй.
  7. Ц.Эрдэнэбат  энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
  8. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эрдэнэбатад урьд авсан бусдын батлан даалтад  өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  9. Ц.Эрдэнэбатад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй зэргийг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Тогтоолыг давж заалдвал биелэлтийг түдгэлзүүлж Ц.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.ОЮУНБАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.