Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-17
Дугаар 60
Хэргийн индекс 107/2014/0088/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Оюунбат
Шүүгдэгч Нансалын Эрдэнээ
Зүйл хэсэг 258.1. - Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Харнууд овгийн Нансалын Эрдэнээг шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт зааснаар Харнууд овгийн Нансалын Эрдэнээг нэг зуун тавин /150/ цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнээд оногдуулсан ялыг ШШГЕГ-ын харъяа Багануур дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн мэдэлд нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
  4. Н.Эрдэнээ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эрдэнээд урьд авсан Б.Дэлгэрмаа, Г.Отгонцэрэн нарын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй болно.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  9. Тогтоолыг давж заалдвал биелэлтийг түдгэлзүүлж Н.Эрдэнээд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.ОЮУНБАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.