Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-25
Дугаар 62
Хэргийн индекс 107/2014/0090/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх
Шүүгч Алтангэрэлийн Бямбажав
Шүүгдэгч Б.Сүхбат
Зүйл хэсэг 100.1. - Тарчлаах
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Торгууд овгийн Баатарын Сүхбатыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Торгууд овгийн Баатарын Сүхбатад нэг /1/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүхбатын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Хохирогч Л.Түвшинжаргал нь бид эвлэрсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Сүхбатад оногдуулсан нэг /1/ жил нэг /1/ сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  6. Шүүгдэгч Б.Сүхбатад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сүхбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Сүхбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.БЯМБАЖАВ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.