Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-25
Дугаар 63
Хэргийн индекс 107/2014/0095/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Оюунбат
Шүүгдэгч Сүхбаатарын Батболд
Зүйл хэсэг 145.1. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 ТОГТООХ нь:

  1. Халиван овгийн Сүхбаатарын Батболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Халиван овгийн Сүхбаатарын Батболдыг нэг зуун тавин /150/ цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. С.Батболдод оногдуулсан ялыг ШШГЕГ-ын харъяа Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн мэдэлд нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан албадан ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч С.Батболдоос хохирогчид гаргуулах төлбөргүйг дурдсугай
  6. Шүүгдэгч С.Батболд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
  7. Тогтоол хүчин төгөлдөр болтол С.Батболдод урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж С.Батболдод авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Д.ОЮУНБАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.