Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-09-23
Дугаар 897
Хэргийн индекс 106/2014/0897/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Цэвэгдоржийн Оюунчимэг
Шүүгдэгч Н.Баатархүү,
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч С.Оюунжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овгийн Нэргүйн Баатархүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Н.Баатархүүг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Н.Баатархүүд оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.  

 

4. Н.Баатархүү бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, хохирогч Б.Ариунсувдын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс болох 1.000.000 төгрөгийг хасч хэрэжгсэхгүй болгосугай

 

5. Хохирогч Б.Ариунсувд өөрт учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Н.Баатархүү урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Баатархүүг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

 

 

 

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ОЮУНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.