Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-10-05
Дугаар 928
Хэргийн индекс 106/2014/0928/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Цэвэгдоржийн Оюунчимэг
Шүүгдэгч Б.Баянмөнх
Зүйл хэсэг 150.2. - Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
Улсын яллагч П.Оюунцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шарнууд овгийн Батчулууны Баянмөнхыг давтан үйлдлээр бусдын 7.477.140 төгрөгийг завшсан, үрэгдүүлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар Б.Баянмөнхийг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Б.Баянмөнхөд оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

            4. Б.Баянмөнх цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтгүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 д зааснаар Б.Баянмөнхөөс 7.477.140 төгрөг гаргуулан хохирогч Б.Жавхланбаяр /”Витафит” ХХК/-т олгосугай

           

            6. Б.Баянмөнхөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баянмөнхийг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ОЮУНЧИМЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.