Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-02-13
Дугаар 15
Хэргийн индекс 232/2014/0015/Э
Шүүх Сум дундын 18 дугаар шүүх
Шүүгч Буниагийн Оюунцэцэг
Шүүгдэгч Ч.Бүрэнжаргал
Зүйл хэсэг
Улсын яллагч Д.Бат-Өлзий
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чинбат овогтой Бүрэнжаргалыг зохих зөвшөөрөлгүй, улсын тусгай хамгаалалттай газраас, давтан үйлдлээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар шүүгдэгч Чинбатын Бүрэнжаргалыг 5 /таван/  сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д зааснаар шүүгдэгч Ч.Бүрэнжаргалд оногдуулсан ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж, баривчлах ялыг эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Бүрэнжаргалын хуваарьт хөрөнгөнөөс 5.1м3 модны үнэ 776087 төгрөг, 9.2м3

 модны ойн нөхөн төлбөр 10.134.750 төгрөгийг тус тус  гаргуулж улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц, Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУлсад үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн 08-25 ӨВА улсын дугаартай Зил 130 маркийн автомашин, тээврийн хэрэгслийн гэрчилгээг С.Нямжавт олгож,   4,1м3 шинэс модыг улсын орлогод болгосугай.

6. Эрүүгийн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц  ОХУлсад үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн 08-25 ӨВА улсын дугаартай Зил 130 маркийн автомашин, 4,1м3 шинэс модыг битүүмжилсэн   мөрдөн байцаагчийн 2014 оны 01 сарын 02-ны тогтоолоос ОХУлсад үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн 08-25 ӨВА улсын дугаартай Зил 130 маркийн автомашиныг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг С.Нямжавт олгох, 4,1м3 шинэс модыг битүүмжлэлд хэвээр үлдээж Хархорин дахь Хорих 423 дугаар ангийн ШШГАлбанд шилжүүлэхийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бат-Отгонд даалгасугай.  

7. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан шүүгдэгч Ч.Бүрэнжаргалын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч Ч.Бүрэнжаргал цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

9. Шүүгдэгч Ч.Бүрэнжаргалд урьд авсан батлан даалтын таслан сэргийдэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах, гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,шүүгдэгч Ч.Бүрэнжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.