Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-08
Дугаар 67
Хэргийн индекс 108/2015/0066/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх
Шүүгч Дансрангийн Бавуу
Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, М.Батсайхан, М.Мягмарсайхан
Зүйл хэсэг 147.3. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Б.Мөнх-Од
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Ганхуягийн Ган-Эрдэнэ, Боржигон овогт Мягмардоржийн Батсайхан, Боржигон овогт Мягмардоржийн Мягмарсайхан нарыг бүлэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хохирогч Т.Ганчимэгийн бие махбодид хөнгөн, хохирогч Б.Наранбадрахын бие махбодид хүнд гэмтэл учруулан эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнэ, М.Батсайхан, М.Мягмарсайхан нарт 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнэ, М.Батсайхан, М.Мягмарсайхан нарт оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнэ, М.Батсайхан, М.Мягмарсайхан нарын 2014 оны 12 дугаар сарын 12-ноос өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 147 /зуун дөчин долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Наранбадрахад эмчилгээний зардалд 2.478.918 төгрөгийг, хохирогч Т.Ганчимэгт 273.000 төгрөгийг Г.Ган-Эрдэнэ, М.Батсайхан, М.Мягмарсайхан нараас тус бүр 826.300 төгрөгийг Б.Наранбадрахад, 91.000 төгрөгийг Т.Ганчимэгт тус тус гаргуулан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хар өнгийн эмэгтэй хүний богино шуба 1 ширхэг, леброн-4 /Lebron-4/ брендийн хос пүүзэн гутал, Нокиа маркийн хар саарал өнгийн гар утас 1 ширхэгийг устгаж, компакт диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ган-Эрдэнэ, М.Батсайхан, М.Мягмарсайхан нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАВУУ

                                         ШҮҮГЧИД                                 Д.ЛУВСАНДОРЖ

                                                                                            Д.ЧИНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.