Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-30
Дугаар 95
Хэргийн индекс 108/2015/0095/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх
Шүүгч Дансрангийн Бавуу
Шүүгдэгч Б.Баярсайхан, О.Сүхбат, Н.Шинэбат, Б.Доржпалам,
Зүйл хэсэг 114.1. - Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах
126.2.4. - насанд хүрээгүй хүнийг;
126.2.6. - бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг;
Улсын яллагч Г.Энхтүвшин
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 297.6.2, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн 4 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийг 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар Харчу овогт Батбаатарын Доржпаламд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж,

шүүгдэгч Боржигин овогт Баатарын Баярсайхан, Бажаа овогт Оюунболдын Сүхбат, насанд хүрээгүй шүүгдэгч Юншээбуу овогт Нямбатын Шинэбат нарыг насанд хүрээгүй хохирогчид хүч хэрэглэн, хүчиндэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

мөн шүүгдэгч Боржигин овогт Баатарын Баярсайхан, Бажаа овогт Оюунболдын Сүхбат нарыг насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Б.Баярсайхан, О.Сүхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Н.Шинэбатад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5  жил 1 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Баярсайхан, О.Сүхбат нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, тус бүрийн биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Баярсайхан, О.Сүхбат нарын урьд цагдан хоригдсон 12 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Доржпаламд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар “Honda HRV” маркийн 3788 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмэгтэй хүүхдийн шар өнгийн, хар юүдэн малгайтай куртик 1 ширхэгийг насанд хүрээгүй хохирогч Г.Номинзулд буцаан олгож, ногоон өнгийн даавуун урт ханцуйтай цамц 1 ширхэг, Г.Номинзулын өмсөж байсан гэх цагаан судалтай ягаан өнгийн дотоож 1 ширхэг, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, улбар шар, хөх, цэнхэр өнгийн суудлын автомашины суудлын бүрээс 1 ширхэг, Б.Баярсайханы өмсөж байсан Калвин Клин /Calvin Klein/ гэсэн бичигтэй дотоож 1 ширхэг, О.Сүхбатын өмсөж байсан шоон хээтэй шаргал өнгийн дотоож 1 ширхэг, Н.Шинэбатын өмсөж байсан хар өнгийн, урдаа цагаан улаан босоо судалтай дотоож 1 ширхэг, Б.Доржпаламын өмсөж байсан Chuan Keao гэсэн бичигтэй хөх өнгийн болон саарал өнгийн босоо оруулгатай дотоож 1 ширхэг, хар өнгийн гар чийдэн бүхий цахилгаан бороохой 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, “Honda HRV” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, авто тээврийн хэрэгслийн төлбөр төлөгчийн ТА №0156069 дугаартай гэрчилгээ нэг ширхэг зэргийг Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлж, Б.Баярсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар Н.Шинэбатад 5 жил 1 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцгээ, Багахангай дүүрэг дэх Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд тус тус хариуцуулсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Шинэбатад батлан даалтад өгөх, Б.Баярсайхан, О.Сүхбат нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

                                                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ

                                                                                  ШҮҮГЧ                                                Н.ОДОНТУУЛ

                                                                                ШҮҮГЧИД                                            Д.ЛУВСАНДОРЖ

                                                                                                                                             Д.БАВУУ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.