Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-25
Дугаар 4
Хэргийн индекс 105/2013/0015/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Барьны Сарантуяа
Шүүгдэгч Батцэцэгийн Цэндбилгүүн
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Н.Булганчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 284 296 297 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Ямаат овогт Батцэцэгийн Цэндбилгүүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчснөөс бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн, жолооч үүргээ биелүүлэлгүй ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар Б.Цэндбилгүүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж 3 жил 01 сарын хорих ял, мөн хуулийн 216 дугаар 216.2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсгээр оногдуулсан 3 жил 01 сарын хорих ял дээр мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсгээр оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэж Б.Цэндбилгүүний нийт эдлэх ялыг 3 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэндбилгүүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.Цэндбилгүүн цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3.650.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдсугай.

 

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батдэлгэр бусад хохирлоо материал бүрдүүлж иргэний хариуцагч Д.Гантулга, Б.Цэндбилгүүн нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхэй болно.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн автомашины эвдэрч гэмтсэн хуванцар зүйлүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч түүний өмгөөлөгч хохирогч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж давах эрхтэй иргэний хариуцагч эс зөвшөөрвөл иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Тогтоол давах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Цэндбилгүүнд урьд батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.           

 

ДАРГАЛАГЧ                                           Б.САРАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.