Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-24
Дугаар 3
Хэргийн индекс 105/2014/0029/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Төрбатын Шинэбаяр
Шүүгдэгч Б.Батхолбоо
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Э.Бадрал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Батболдын Батхолбоог бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зїйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар Б.Батхолбоог 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Батхолбоод оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Батхолбоо нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хохирогч Г.Дуурсах нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба Б.Батхолбоод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

       

7. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрїїгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Батхолбоо цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Эрїїгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

 

                   ШҮҮГЧИД                                                Ч.ОТГОНБАЯР

 

                                                                                                          Н.ОДОНТУУЛ

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.