Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-10
Дугаар 00076
Хэргийн индекс 132/2015/0080/Э
Шүүх Сум дундын 4 дүгээр шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Дарьсүрэн
Шүүгдэгч Б.Мөнхбат
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ж.Нарантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Ахаагүн овогт Бат-Эрдэнийн Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Мөнхбатад оногдуулсан хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

     4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн улсын дугааргүй, бичиг баримтгүй “Мустанг-5” маркийн мотоциклийг улсын орлого болгосугай.

     6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан Б.Мөнхбатад оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар хугацааг нэг жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

    7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

      9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.