Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-21
Дугаар 00101
Хэргийн индекс 155/2015/0088/Э
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Нацагдоржийн Ариунжаргал
Шүүгдэгч Н.Маналжав
Зүйл хэсэг 126.2.3. - давтан;
Улсын яллагч Л.Отгончимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэн бөө овогт Наранхүүгийн Маналжавыг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
    2. Шүүгдэгч Н.Маналжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар  зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Маналжавт оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
    4. Эрүүгийн 201422000784 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
    5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Маналжавт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

               

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ

                                      ШҮҮГЧИД                                М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                                                                       Т.БАТЖАРГАЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.