Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-22
Дугаар 00102
Хэргийн индекс 155/2015/0080/Э
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Нацагдоржийн Ариунжаргал
Шүүгдэгч Т.Батсанаа
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
Улсын яллагч Ч.Бямбажаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өндөр нөр овогт Төмөрцоожийн Батсанаад холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Өндөр нөр овогт Төмөрцоожийн Батсанааг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     
3. Шүүгдэгч Т.Батсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 /арав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Т.Батсанаад оногдуулсан 10 /арав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар шүүгдэгч Т.Батсанаагийн цагдан хоригдсон 154 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгөтэй, хар судалтай иштэй, ажлын хэсэг нь 14 см, иш /бариул/-ны урт 12.5 см хутгыг устгахыг шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбууд даалгасугай.
7. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Батсанаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

        

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ

                                ШҮҮГЧИД                                Н.НЯМСҮРЭН

                                                                                 Н.БЯМБАСҮРЭН

 

         
        

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.