Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-04
Дугаар 0114
Хэргийн индекс 155/2015/0026/Э
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Төмөрхүүгийн Батжаргал
Шүүгдэгч Магсаржаламын Нямдорж
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Б.Болд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ

1.Шүүгдэгч Бор овогт Магсаржаламын Нямдоржийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч М.Нямдоржийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Нямдоржид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 76 см урттай, 5 см зузаантай, 16 см өргөнтэй хувхайрч цайсан хоёр хуваасан модыг устгаж, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 10-р сарын 02-ны өдрийн Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол-ыг хүчингүй болгох, томографикийн зураг 2 ширхэгийг хохирогч Б.Энхбаярт буцаан олгохыг шүүгчийн туслах Э.Хулан, хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нарт даалгасугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Энхбаяр нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нямдоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.БАТЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                    Н.АРИУНЖАРГАЛ

                                                                          Н.БЯМБАСҮРЭН

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.