Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-26
Дугаар 00020
Хэргийн индекс 132/2015/0017/Э
Шүүх Сум дундын 4 дүгээр шүүх
Шүүгч Сүрэнгийн Цэрэнханд
Шүүгдэгч Б.Цэцэгээ
Зүйл хэсэг 230.2. - Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх
Улсын яллагч Ц.Сувдаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

 

       1. Их сүрэгтэн овогт Бадын Цэцэгээг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Б.Цэцэгээг 400 /дөрвөн зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар ялаар шийтгэсүгэй.

      

      3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл албадан ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг 1 /нэг/ хоногийн баривлах ялаар, тооцож солихыг мэдэгдсүгэй.

     4.    Шүүгдэгч Б.Цэцэгээ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

      5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэцэгээд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

      7. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.26 00020 Сум дундын 4 дүгээр шүүх Сүрэнгийн Цэрэнханд Б.Цэцэгээ 230.2.
2015.01.26 00020 Сум дундын 4 дүгээр шүүх Сүрэнгийн Цэрэнханд Б.Цэцэгээ 230.2.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.03.18 29 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх Сандагийн Цэцэгмаа Б.Цэцэгээ 230.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.05.27 163 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Цэцэгээ 230.2.