Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-02-12
Дугаар 00025
Хэргийн индекс 132/2015/0025/Э
Шүүх Сум дундын 4 дүгээр шүүх
Шүүгч Сүрэнгийн Цэрэнханд
Шүүгдэгч С.Эрдэнэбат
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ж.Нарантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

 1. Хатант овогт Сандайн Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбат нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг 3 /гурван/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч С.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч С.Эрдэнэбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6.  Шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.02.12 00025 Сум дундын 4 дүгээр шүүх Сүрэнгийн Цэрэнханд С.Эрдэнэбат 099.1.
2015.02.12 00025 Сум дундын 4 дүгээр шүүх Сүрэнгийн Цэрэнханд С.Эрдэнэбат 099.1.