Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-12
Дугаар 00077
Хэргийн индекс 132/2015/0076/Э
Шүүх Сум дундын 4 дүгээр шүүх
Шүүгч Ганбаатарын Мягмарсүрэн
Шүүгдэгч О.Аюуш
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ж.Нарантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Чүрэм овогт Очирсүрэнгийн Аюушийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2,  25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч О.Аюушийн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/ гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримгүй, шүүгдэгч О.Аюуш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Аюушид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 7 дугаар шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.