Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-08
Дугаар 99
Хэргийн индекс 171/2015/0117/Э/
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Ягнайжавын Туул
Шүүгдэгч Д.Энхмаа, Б.Баярсайхан
Зүйл хэсэг 094.1. - Бусдыг болгоомжгүй алах
138.2. - Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
    1.Шүүгдэгч Боржигон овогт Рэнцэннямын Энхмааг хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Баярсайханыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч Р.Энхмаад тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд  2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих ял тус тус шийтгэсүгэй. 
    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Р.Энхмаад оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Баярсайханд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
    4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292. 2,  293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар оршуулгын зардлын үлдэгдэл гэх 2998540 төгрөг, нэг удаагийн тусламж гэх 50 сая төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бөгөөд энэ талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Р.Энхмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар, шүүгдэгч Б.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Р.Энхмаа, Б.Баярсайхан нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Р.Энхмаа, Б.Баярсайхан нарт мэдэгдсүгэй.

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Р.Энхмаа, Б.Баярсайхан нарт батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.