Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-06
Дугаар 96
Хэргийн индекс 171/2015/0094/Э
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Түмэнбаярын Энхжаргал
Шүүгдэгч С.Төгсжаргал, Б.Эрхэмбаяр
Зүйл хэсэг 181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Б.Сүрмандах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч  Тайж овгийн Сайнхүүгийн Төгсжаргал, Харнууд овогт Батсайханы Эрхэмбаяр нарыг бүлэглэн бусдыг үл хүндэтгэн, нийгмийн  хэв  журмыг   зөрчиж , догшин авирлан танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Сайнхүүгийн Төгсжаргалыг 3 жил 1 сар \ гурван жил нэг сар\, Харнууд овогт Батсайханы Эрхэмбаярыг 3  жил 3  сар \ гурван жил гурван сар\ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Төгсжаргал, Б.Эрхэмбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар шүүгдэгч С.Төгсжаргал, Б.Эрхэмбаяр нараас өмгөөлөгчид төлсөн зардал 500 000 төгрөгийг хувь тэнцүү гаргуулж, хохирогч Д.Тэмүүжинд олгосугай.   

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур нэг ширхэгийг  устгасугай.

6. Хохирогч Д.Тэмүүжин нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шүүгдэгч С.Төгсжаргал, Б.Эрхэмбаяр нар урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан С.Төгсжаргалд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг, ялтан Б.Эрхэмбаярт оногдуулсан  3 жил 3 сар хорих ялыг тус тус тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Төгсжаргал, Б.Эрхэмбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Төгсжаргал, Б.Эрхэмбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ЭНХЖАРГАЛ

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.