Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-15
Дугаар 102
Хэргийн индекс 171/2015/0131/Э
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Түмэнбаярын Энхжаргал
Шүүгдэгч Д.Үүрцайх
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Н.Мөнгөнсүх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Д.Үүрцайхыг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрийн Үүрцайхыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Үүрцайх нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

   4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1.7-д заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэгийг хуулбарласан  1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

5. Шүүгдэгч Д.Үүрцайх нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Үүрцайхаас 6 675 000  төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 8 дугаар байрны 18 тоотод оршин суух Бямбасүрэнгийн Сэлэнгэ\ТЗ74090862\, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, хилчин 109-16 тоотод оршин суух Лхагваагийн Гантуяа\РД:ТЗ73121860\ нарт тус тус  олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Д.Үүрцайхад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Үүрцайхад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ЭНХЖАРГАЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.